[Ч/Н]- чиний нэр гэсэн үг шүү☺

Чи сэрүүлэгнийхээ чимээнд сэрлээ. Улаанаар анивчих 6:00 цагийг ажиглан нүдээ нухалсаар,орноосоо дурамжхан бослоо. Аливээ, хурдан бос өнөөдөр чи Лухантай уулзах ёстой шүү дээ гэж дүрэмт хувцасаа өмсөнгөө өөртөө хэлнэ. Хурдхан юмнуудаа бэлдээд гэрээс гаран сургуулийн  зүг алхаж байтал бороо орж эхлэв.’Өө үгүй байлгүйдээ’ хэмээн өөртөө хэлнэ. Лухан 14тэй, чи 12той өөрөөр хэлвэл түүнийг зөвхөн чи их завсарлагаан болон,хоолны цагаар л харах боломжтой гэсэн үг. Хэрвээ бороо орвол чи түүнтэй уулзаж чадахгүй. Шүхрээ дэлгэн сургуулийн зүг алхангаа бороо намжахыг хүснэ. Удахгүй зогсоноо,удахгүй зогсоно. Сургуульдаа эрт ирсэн тул хичээлдээ зориулж номоо ялгалаа.

Хонх дугаран эхний цаг эхэллээ. Сандал дээрээ суун цонхоор гялалзан унах бороон дуслыг харна. Энэ үүрд үргэлжлэхгүй шүү дээ. Санаа алдан цонхоор борооны дусал зогсохыг ажиглана.{Ч/Н} Багш чинь нэрээр чинь дуудахтай зэрэгцэн бодлоосоо саллаа. “Б-Байна” багшийн чинь урам хугарсан харц чамайг ээрүүлэж орхив. Чи ихэнх хичээлээрээ топ байр эзэлдэг сурагч тул бороон тухай бодлоо орхин өөрийн ажилдаа анхаарлаа төвлөрүүллээ.

2-р цаг удаан үргэлжилсээр. Хонх эцэст нь нэг юм дуугарахтай зэрэгцэн гадаа гарахаасаа өмнө *locker*-луугаа гэрлийн хурдаар зүглэв. Гуйж байна.Хуурай байж үз. Өөртөө найдсаар бороонд шалба норов. Санаа алдсаар буцан орлоо. Хоолны цаг. Өөрийгөө өөдрөг байлгах гэж хэллээ.

<Хэсэг хугацааны дараа>

Хоолны цаг болох үед чи гадаа гарвал бороо хэдийн зогсжээ. Бүх юм хэдийгээр норсон авч, чи Луханыг олж харав.*Лухан* чи уулга алдсаар түүнийг чанга тэврэв. Хөөе [Ч/Н] тэр инээмсэглэв. Хоолныхоо цагийн талыг Лухантай өнгөрүүлж байхад бороо ахиад л оров “Өө&#8221; гэж чи гунигтайгаар хэлээд анги луугаа зүглэх гэтэл Лухан &#8221; Зүгээрдээ [Ч/Н] бидэнтэй хамт яваач&#8221;

Чи Луханы хажууд болгоомжлон алхана. Учир нь тэр болон түүний найзуудын ангид хэзээ ч байж үзээгүй болохоор.“Манай багш том ангийхан бага ангийхантайгаа үерхэхэд дургүй болохоор нуучихая&#8221; гэж тэр хэлэхэд чи айсан ч хүчлэн инээмсэгллээ. Хачирхалтай нь,чи харин ч цагийг хөгжилтэйгээр өнгөрөөв. Нэг бодлын бороо ч муугүй юмаа. Хонх дуугарахтай зэрэгцэн чи “Баяртай Лухан&#8221; гээд түүнийг чангаар тэврэв.

<Дараагийн өдөр>

Чи бороо орсон эсэхийг ажиглана.&#8221;Cool&#8221; Чи аз жаргалтайгаар гадагш гарна. Эхний 2 цаг хурдан өнгөрч чи Лухантай уулзахаар гарна.Чи Луханы зогсдог газар очвол Луханаас бусал найзууд нь байна.“Лухан хаана байна?&#8221; гэж асуухад чинь “Тэр осолд орсон[Ч/Н].Тэр дугуй унаж байгаад бэртчихсэн одоо эмнэлэгт байгаа байх&#8221; гэж нэг нь хэлэв.“Тэр хэзээ ирэх юм бол?&#8221; гэж чи гунигтайгаар асуув.Тэд бие биерүүгээ харах нь муу совин татна. Ямар нэг зүйл биш байна.“Тэр одоо сэхээн орход байгаа [Ч/Н] Тэр өнгөрсөн&#8221;

Чи гүн шоконд орлоо. Лухантай ахиад уулзах байтугай баяртай ч гэж хэлж чадахгүй. Дараагийн 2 цаг хурдан өнгөрөн хоолоо барьсаар бороо орж буйг шалгана. Одоо нэгэнт хамаагүй болжээ. Бороо орсон ч хамаагүй яасан ч хамаагүй. Яасан ч нэгэнт чи Лухантай уулзахгүй.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Анхных болохоор муу байгаа байх шүүмж байвал хэлээрэй сайн засах болно оо.😀😀😊😌